2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮР2С.Эрдэнэ: Эрх чөлөөт нийгэм байгуулахын төлөө хар хүчийг ялах ёстой

С.Эрдэнэ: Эрх чөлөөт нийгэм байгуулахын төлөө хар хүчийг ялах ёстой

 АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ морин цагт СЕХ дээр очиж үнэмлэхээ гардан авлаа. Үүнийхээ дараа тэрбээр АН-ынхан болон Монголын ард түмэнд хандаж үг хэлсэн юм. 


“Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ үйлдэлд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.

Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн.

Монголын ард түмний эрх чөлөөний төлөө өөрт байгаа бүх хүч чадал, бие сэтгэл, оюун санаагаа зориулах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна. Бид бүгдээрээ эх орондоо хайртай. Ардчилсан намд шургалсан тэр их хар хүчийг ялан дийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгуульд ялахаар сэтгэл шулуудан зогсож байна. Монголын ардчилал ялахгүй бол Монголын ард түмэн сүүлчийн удаа Ерөнхийлөгчийн чөлөөт сонгуульд оролцож байх вий гэсэн эмзэглэл байна.

Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна. 1992 оноос хойш Монголын ардчилал устан үгүй болоход ойртлоо. Эрх чөлөөт нийгэм байгуулахыг Ардчилсан нам зорьж байгаа. Миний нэн тэргүүний зорилго айдасгүй  амьдралыг авчрах. Ковидизмыг нураан унагах болно” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!