УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нам байгуулж буй талаараа Лхагва гаригт зарласан. Түүний намын нэр нь Иргэдийн оролцооны нэгдэл. Тэрбээр МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй гэдгээ зарлаад байгаа билээ.
Ц.Оюунгэрэл “Улстөрд идэвхтэй үлдсэн насаа залуучуудад зориулсан шинэ платформ үүсгэхэд зориулахаар шийдлээ. Өөрсдийнх нь хүсээд байгаа платформыг үүсгэхийн тулд шинэ нам байгуулах хэрэгтэй боллоо. Гэхдээ би Ардчилсан намаас нэг их өөр сонголт өгч чадахгүй. МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Ардчилал гэдэг үг намынхаа нэрэнд оруулахыг хүссэн. Гэвч энэ нэр олон давхцсан байна гэсэн. Ингээд Иргэдийн Оролцооны Нэгдэл нэртэй нам байгуулахаар боллоо. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийх гээд чадаагүй реформууд бий. Жишээлбэл, улстөрд залуучууд яаж орох вэ? гэдэг асуудал байна. Улстөрд орохын тулд их хэмжээний мөнгө, эсвэл фракцтай байх ёстой болоод байна. Харин миний хувьд шинэ жишиг гаргана.
Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгож байгаа. Өөрсдийгөө бүртгүүлээд, ямар нэгэн фракц, боссгүйгээр, цүнх барих шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө энэ ажлыг хийж байсан. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно.
Гишүүнээр элсэх иргэд тун удахгүй Play Store дээр тавигдах Иргэний Оролцоо аппликэйшн татаж аваарай” гэлээ.
Тэгэхээр Ц.Оюунгэрэлийн нам барууны үзэл баримтлалтай, АН-ын модноос унасан алим байх нь.
А.Анар
Оюунгэрлийг овоо бүсгүй юм гэж бодлсон бас л өндөр албан тушаалгүй бол найдваргүй нөхөрүү?үгүй юу, байгуулсан намд нь орох хүн байгаа юм боловуу?? АН тийрэх ч онцгүй л юм даа