2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Ц.Оюунгэрэл АН-ыг түгжилдэв

Ц.Оюунгэрэл АН-ыг түгжилдэв

Дөрвөн жилийн өмнө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгохын тулд “Монгол ялна” гэж хашгирч явсан хатагтай Ц.Оюунгэрэл намаасаа гарчээ. Ингэх болсон шалтгаанаа өөрийн туршлага, мэдлэгээ залуусын хүсэж буй улс төрийг бий болгохын тулд зориулж, шинэ нам байгуулах ёстой болсон. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа” гэж тайлбарлав.

Саяхан л Ардчилсан намын даргын сунгаанд оролцож, ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд гүйж явсан хүн л дээ, хатагтай Ц.Оюунгэрэл. Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж М.Тулгатад ялагдсаныхаа дараа “Энэ бол бие халаалт байлаа” гэж тохуурхаж суусан эмэгтэй. Дараа нь С.Эрдэнэ өвдөг сөгдөж Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл өнөөдөр энэ намд муухай болсон гээд хаалгыг нь тас саваад гарч байгаа хүнд итгэл үнэмшил гэж байх уу. Хэрэвзээ үнэхээр муухай нам бол яагаад дарга нь болно, Ерөнхийлөгчид өрсөлдөнө гээд явав. Анхнаасаа хаалгыг нь тас савчихсан бол Ц.Оюунгэрэл хатагтайг эрх мэдлийн төлөө биш итгэл үнэмшлийн төлөө ийм үйлдэл гаргасан байх гэдэгт итгэмээр байна. Гэтэл АН-аас нэр дэвшихээсээ өмнө ХҮН-ынхантай уулзсан гэхээр санаанд багтамгүй “үнэт зүйл”-тэй хүн юм.

Иймээс л хатагтай Ц.Оюунгэрэлийн энэ үйлдэл Женкогийн өгсөн даалгавар мэт харагдаж байна. Тэр тусмаа намаасаа гарснаа зарлангуутаа шинэ намынхаа нэрийг нь хүртэл авчихсан байдаг сонирхолтой тохио шүү. Энэ бүхнээс харахад Ц.Оюунгэрэл улс төрийн энэ нүүдэл их эртний төлөвлөгөө байж гэж харагдаж байна.

Үнэт зүйл, үзэл бодол нийлэхгүй бол хэн нэгэн намаас гарч орох нь хэвийн үзэгдэл.

Гэхдээ Ц.Оюунгэрэл үүнийгээ сүр дуулиантай зарласан нь С.Эрдэнийг төдийгүй Ардчилсан намд хорлонтойгоор тусна гэдгийг маш сайн тооцож, төлөвлөж хийжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дотоод зодооноо яая дээ гэж яваа Ардчилсан намаа бүдэрсэн дээр өшиглөчихөв.  Түүний хорсол АН хорлол болон туслаа.  Өнгөрсөн  29 жилийнхээ амьдралыг зориулсан намаа унаж явахад нь дэвсэж буй нь түүнийг улам муухай харагдуулаад зогсохгүй ямархуу совесттой хүн болохыг ч таниулав.

Харин Ц.Оюунгэрэлийн энэ үйлдэл ЖАН-ынханд төдийгүй МАН, ХҮН-д сайхан “өгөөш” болох нь дамжиггүй.  Ялангуяа С.Эрдэнийг аль болохоор харлуулж, сонгуульд өрсөлдүүлэх боломжийг нь хязгаарлахын төлөө чөтгөртэй нэгдэхэд бэлэн болсон ЖАН-ынханд баярламаар үйл явдал болсон байх.

Шинэ оны уур амьсгал дарагдаагүй шахам байхад Ц.Оюунгэрэл гэнэт л намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан.

Нам нь сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй, тэр ч бүү хэл тамга, тэмдэгний хэрүүлтэй байх үед түүний гаргасан огцом шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн Х.Баттулгын нүүдэл гэж дүгнэж байсан. Тэрбээр намынхаа цорын ганц өрсөлдөгч нь Х.Баттулга гэж хүртэл ярилцлага өгч суусан зэргийг нь нэхэн санавал Женкотой аль эртнээс хуйвалдсан юм биш байгаа гэх хардлага ч төрүүлж байна.

Сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад ЖАН-ын өлсгөлөн тэмцэл, өлөн хэрүүл дээр  29 жилийн амьдралаа зориулж явсан намаа “хутгалчхаад” зугатааж буй хатагтай Ц.Оюунгэрэл АН-ыг жинхнээсээ түгжилдэв.  Тэгээд бүр “Хэдэн муу адсаганы” төлөө шүү!

Тэрбээр “….29 жилийн дараа АН-аас гарах хүсэлтээ нулимстайгаар бичлээ. АН-д намайг дэмжиж байсан хүн маш их байлаа” гэж. Хатагтай Ц.Оюунгэрэлийн энэ үйлдэлд  харамсаж байгаа хүн АН-д харин олон байна.

Б.НИРУН

 

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!