2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3АНХААР: Шороон шуургатай

АНХААР: Шороон шуургатай

Анхааруулга мэдээ: 7-ноос нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхи салхилж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.


Хур тунадас: 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 08-нд нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 10-зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 07-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 08-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!