2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээН.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж авсангүй

Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж авсангүй

Парламентад суудалтай намууд нэр дэвшигчийнхээ материалыг өнөөдөр СЕХ хүргүүлж байна. АН-аас хоёр хүн нэр дэвшихээр болсон. Тиймээс СЕХ-ноос Н.Алтанхуягийн материалыг хүлээж авсангүй. СЕХ-ны дарга Д.Дэлгэрнаран “Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас нэр дэвшигч өрсөлдөнө. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд чүүнийг суулгаж өгсөн. АН дотоод асуудлаа цэгцлээд нэг хүний материалыг ирүүлэх ёстой.  Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байна. Тэгэхээр Н.Алтанхуягийн материалыг хүлээж авах боломжгүй. Энэ асуудлыг цэгцэлж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой” гэлээ. Ингээд Женко Ардчилсан намаас нэр дэвшиж буй Н.Алтанхуяг аргаа барахдаа ард түмэнд хандана гэв. АН-ын дотооддоо шийдэж чадаагүй асуудлыг ард түмэншийдэж чадахгүй нь тодорхой.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!