2024.04.26, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээЕрөнхийлөгчид нэр дэвшигчид тодорно

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хурааль ирэх зургадугаар сарын 9-нд явагдана. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг өнөөдрөөс /2021.05.02/ эхэлж бүртгэх гэж байна.

Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм. Хуваагдсан АН дотоод сунгаагаа хоёр талдаа явуулж, хоёр тусдаа нэр дэвшигчээ өчигдөр тодруулсан. О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг, М.Тулгатын талаас С.Эрдэнийг тодруулсан. Гэхдээ СЕХ тэдний аль нэгийг бүртгэнэ. Тэгвэл МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон. ХҮН-аас хэн нэр дэвших нь гол анхаарлын төвд байсан. Харин Датакомын Д.Энхбат нэр дэвшихээр болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрийн дотор парламентад суудалтай бүх намууд нэр дэвшигчээ тодруулж, гурван хоногийн хугацаанд бүртгүүлэх юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • Монгол Улсын уугуул иргэн байх,
  • Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
  • 50 нас хүрсэн байх,

ТУСГАЙ ШААРДЛАГА

  • Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
  • Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
  • Сэтгэцийн эмгэгүй байх,

ХОРИГЛОХ НЬ

  • Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!