2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2ЯЛГАРАЛ: У.Хүрэлсүх, Н.Энхбаяр & Х.Баттулга, С.Ганбаатар

ЯЛГАРАЛ: У.Хүрэлсүх, Н.Энхбаяр & Х.Баттулга, С.Ганбаатар

Мягмар гаригийн үдэш  У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр эсвэн нэгдэж байгаагаа зарласнаас хоёр хоногийн дараа С.Ганбаатар Х.Баттулгын фракцийн гишүүн болов. О.Цогтгэрэлээс намын батлахаа гардахаасаа хоёр минутын өмнө С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа дуулгасан. Гэтэл түүнийг О.Цогтгэрэлээс намын батлахаа аваад удаагүй байхад нь С.Эрдэнэ манай нам С.Ганбаатар гэгч хүнийг элсүүлээгүй гээд мэдэгдчихлээ. “Их санасан газарт есөн шөнө хоосон хонох дээрээ С.Ганбаатар тулчхаад байна. Ардчилсан нам хоёр хуваагдаж, Улсын дээд шүүх тэдний маргааныг эцэслээгүй, өөрсдөө наад хэрүүл, гомдлоо ярилц гээд явуулчилаа. О.Цогтгэрэл нь одоо М.Тулгатыгаа эврэлье, барья найзаа гээд гуйгаад сууж байна.

Н.Энхбаяр ч бас эвгүй байдалд орчихлоо. У.Хүрэлсүхтэй яг сайхан наймаа тохироод, албан тушаалаа авч өгдгийн даваан дээр парламентад суудалгүй нам болов. 

Энэ бүх жүжгээ бас эх орны эрх ашиг гээд нэрлэчихжээ бас. Тэдний эх орны эрх ашиг нь эрх мэдлээ хувааж хүртэл байлгүй. Бодвол Х.Баттулга түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж амласан байх. С.Ганбаатар угаасаа Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй. Үүнийг нь Н.Энхбаяр биелүүлээгүй учраас Х.Баттулгыг бараадсан. Х.Баттулга нь бас хулхидуулж яваа хүн.

Харин Н.Энхбаярт илүү бодит амлалт хэрэгтэй байлаа. Тиймээс У.Хүрэлсүхтэй гар барьж, улаантнууд эв нэгдлээ зарласан байх.

Х.Баттулга, С.Ганбаатар хоёр Баянхонгорын угшилтай.  У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр угаасаа дарга цэрэг явж үзсэн, улаатнууд.

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр андгай өргөж МАНАН-гийн эсрэг тэмцэж явсан үе бий.  Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёр эцэг, хүү хоёр шиг “эвлэлдэн нэгдэж” явсан цаг бий. Ингээд харахаар манай улстөрчдөд эрх ашгийн төлөө хэнтэй ч нэг хөнжилд орж, хэнд ч биеэ үнэлэж чадах бэлэн гарууд аж. “Биеэ үнэлэгчид” гэдэг чинь жинхэнэ утгаараа Н.Энхбаяр, С.Ганбаатар шиг эрх мэдлийн төлөө үзэл бодлоо арилжиж чадах ийм л  хүмүүсийг хэлдэг юм.

А.Чандмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!