УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав УИХ-ыг сүрдүүлэв. Саяханыг болтол Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж байсан зөвлөхүүд нь өнөөдөр түүнийг хугацааг хоёр жилээр сунгах ёстой гэсэн улс төр хийгээд эхэлжээ.
Я.Санжмятав “Ерөнхийлөгчийн бүрэн хоёр жилээр сунгах ёстой. Хууль батлаад хэрэгжүүлэх гэж байгаа юм бол Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно шүү” гэж сүрдүүллээ.
А.АНАР