2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3АН: Бямба гаригт нэр дэвшигчээ тодруулна

АН: Бямба гаригт нэр дэвшигчээ тодруулна

Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр болж, тавдугаар сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийлээ.  Тус намын генсек Ч.Өнөрбаяр Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгээгүй асуудлаар талаар тайлбар өгөхдөө “Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод болон маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчим барьсан. Бидэнд энэ асуудлаар шүүхэд хандах хууль зүйн гаргалаа бий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж ташаа ойлголт түгээж байна. УИХ-д суудалтай, бүлэгтэй нам. Өнөөдөр хуучин намын даргын өмнөх бүртгэл хууль зүйн хувьд хүчинтэй байгаа” гэв.

Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль эхлэх аж. Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа тухайн өдрийн 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Санал хураалт тавдугаар сарын 1-ний 09:00-22:00 цаг хүртэл явуулахаар товыг зарласан байна.

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшигчийн маягт
  • Ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар
  • Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрсний гэрчилгээ
  • Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт
  • Харьяат иргэний газрын лавлагаа
  • Ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн урьдчилсан байдлаар бичгээр өгөх
  • Зураг 2%
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгуулийн зардалд зарцуулсан мөнгөний баримт
  • Зээл төлбөртэй холбоотой бичиг зэргийг шаардах аж.

Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн хоёр хүн бий. Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Мөн Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын нэрс сонсогдож байгаа.

Ардчилсан намаас нэр дэвшигчиддээ дараах шалгуурыг тавих болсноо мөн зарласан юм.

  1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
  2. Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
  3. 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
  4. Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачилга гаргахгүй байна.
  5. Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.
  6. Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
  7. Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
  8. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
  9. Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
  10. Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна гэх шалгуурыг тавьж байгаа юм. Мөн
  • Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
  • Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
  • Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
  • Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.

Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна гэх шаардлага тавьж байгаа билээ.

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!