2024.10.13, Sunday
spot_img
НҮҮР2Н.Энхбаярын наймаа бүтэж, С.Ганбаатар хоосон үлдэв

Н.Энхбаярын наймаа бүтэж, С.Ганбаатар хоосон үлдэв

МАН-ын 100, МАХН-ын 10 жилийн ой дээрээ эвсэн нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болсноо коммунистууд зарлалаа. Өөрөөр хэлбэл,  МАН болон МАХН-ын дарга нар Ерөнхийлөгчийн сонгуульд бие, биенээ дэмжих оролцохоо илэрхийлэв. Энэ мэдээг хамгийн таагүй хүлээж авсан ганц хүн бол С.Ганбаатар. “Нэг л өдөр Ерөхийлөгч болох” түүний мөрөөдөл ингээд дуусч байна. С.Ганбаатар, Т.Ганболд нар ХҮН-д хадаг барьж очсон гэх албан бус мэдээлэл ч явж байна. Аль, аль нь ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж яваа аж. Ингээд эвлэлдэн нэгдсэн улаантнуудын мэдэгдлийг хүргэж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан: Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАН болон МАХН нам нэг түүхтэй. Энэ түүхийнхээ жил дээр нэгдээд эх орныхоо төлөө хамтарч ажиллая гэдэг байр суурьтай боллоо. Ийм санаачилга гаргасан МАН-ын нөхдүүддээ хандаж баяртай байгаагаа мэдэгдэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: МАН, МАХН хоёр угсаа гарвал нэгтэй. Өмнө нь нэг нам байсан юм аа. Энэ хоёр нам хоёулаа зүүн төийн социалдемократ нам юм. Хоёр нам нэгдэх гээд байгаа нь ийм учиртай. Нэг үзэл баримтлалтай учраас нийгмийн халамжийн, шударга ёсыг тогтоох зэрэг мөрийн хөтөлбөр нь нэг чиглэлтэй юм аа. Нэгдэх талаар олон жил ярьсан. Сүүлийн таван жил энэ асуудлыг ярьсан. Энэ он гарснаар хоёр нам энэ чиглэлдээ нэлээд идэвхтэй хамтарч ажиллаж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой.

Парламентад суудалтай дөрвөн намын нэг нь МАХН.  МАХН бол Н.Энхбаярын хувийн компани шахуу. Тиймээс Н.Энхбаярын хувьд С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс илүү өөрийн хүү Батшугарыг УИХ-ын гишүүн болгохыг хүсч буй. Тиймээс  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд СХД-т Э.Батшугар ногоон гэрлээр гишүүн болох тохиролцоо хийгдэж дуусчээ.!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!