2024.05.30, Thursday
spot_img
НҮҮР3Намууд хэнийг Ерөнхийлөгчид "сойх" вэ!

Намууд хэнийг Ерөнхийлөгчид "сойх" вэ!

Парламентад суудалтай намууд энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ зарлана. Одоогоор аль намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй, ямар ч байсан АН-аас нэр дэвших сонирхолтой байгаагаа Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар олон нийтэд зарласан. АН-ын бүлгийн дарга “бидон” хочит Д.Ганбат ч өрсөлдөх нигуртай яваа. Мөн Х.Тэмүүжин, З.Энхболд, Н.Алтанхуягийн нэрс ч хөвөрч байна. Харин одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга шинэ Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй болсон.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын өөрийн биеэр ёсчилсон шинэ Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг нэг удаад зургаан жилээр сонгох заалттай.  Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэхүү заалтыг тодорхой болгох ёстой гэсэн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн тухай хуульд энэ долоо хоногт УИХ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм.

Эрх баригч МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр У.Хүрэлсүх сурталчилгаагаа албан бусаар хэдийнэ эхэлсэн. Түүний сурталчилгааны гол уриа нь “Ардын хүү” байх бололтой. Түүнтэй МАН эвсэх эсэх нь мөн л тодорхойгүй байна. Угсаа гарвал нэг тус хоёр намын эвсэх үйл явцыг Д.Амарбаясгалан, Б.Тулгат нар хариуцан ажиллаж байна. У.Хүрэлсүх Н.Энхбаяртай наймаа тохирсон нөхцөлд намууд эвсэх биз.

Харин ХҮН эдийн засагч  Д.Жаргалсайханд санал тавьсан аж.  Гэхдээ Д.Жаргалсайханы зүгээс одоогоор ямар нэгэн хариу хэлээгүй байгаа гэх.  Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой горилогч АН-аар дүүрэн байна. Дээр нь С.Ганбаатар ч МАХН-аас нэр дэвшинэ гэх горьдлого тээсэн хэвээр. Хэрэвзээ өөрийг нь нэр дэвшүүлэхгүй бол тэрбээр МАХН-аас гарахаа зарласан.

Ингээд  Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явагдах талаар мэдээлэл хүргэе


1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.

2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.

3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.

4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.

5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.

7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.

9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.

10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!