2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээЗ.Энхболд: Х.Баттулгыг өрсөлдүүлчих л дээ

З.Энхболд: Х.Баттулгыг өрсөлдүүлчих л дээ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ талаар түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд телевизэд ярилцлага өгөхдөө “МАН-ынхан  Х.Баттулгыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлчих л дээ. Юунаас нь айгаад байгаа юм. Хүчтэй өрсөлдөгчөө зайлуулан сонгууль хийх гэж байгаа нь буруу.  Х.Баттулга нь дэвшихгүй У.Хүрэлсүх нь яаж ийгээд Ерөнхийлөгч болбол Ардын намын 200 мянган гишүүнээс өөр хүн түүнийг Төрийн тэргүүн гэж үзэхгүй байх.  Шударгаар өрсөлдөж сур аа. Цэцэд алдаагаа засах боломж олго оо. Х.Баттулгатай өрсөлдөөд ялвал Ерөнхийлөгч гэдгийг чинь хүлээн зөвшөөрнө. Үгүй бол Үндсэн хууль зөрчсөн нэр хүндгүй Ерөнхийлөгч болно” гэв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгосон хүн нь З.Энхболд гэж улстөрчид, хуульчид хэлэх болсон. Тэрбээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл бий.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!