2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?

Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?

Иргэн Б.Сүндэръяа өчигдөр /2021.04.14/ Цагдаагийн ерөнхий газарт очиж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эсрэг гомдол гаргаснаа сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэрбээр “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй гэх мэдэгдэл нүүр номоороо цацсан. Үүний учрыг хууль, шүүхийнхэн удахгүй олох биз.

Харин ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг дуулианд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хоёрыг холбоотой гэдэг.

Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд барьсан хауснаасаа З.Энхболд, Г.Занданшатарт өгсөн гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Энэ асуудалд иргэд З.Энхболдоос тайлбар нэхэж байгаа юм. Ц.Анандбазар нь Зундуйн Доржийн зээ дүү. Зундуйн Доржийн охин  О.Батханд өдгөө Ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг хариуцаж байгаа. Тэрбээр З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь хэвлэлийн албаны даргаар нь ажилладаг байсан юм. Энэ мэтээр Ц.Анандбазар, З.Энхболд хоёр ойр дотны хүмүүс, бүр бизнесийн хамтрагч гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд нь “Сод Монгол”-ын ШТС-аас бинзен авах талон тарааж байгааг эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлээр мэдээлж байсан юм. Мөн Ерөнхийлөгчийн соёлын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан үүнийг батлаж ярилцлага өгч байсан билээ.

З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол газ”-д хувьцаа эзэмшдэг юм байна.  Хэрэвзээ өөр хүний талаар дуулиан дэгдсэн бол өдийг Ерөнхийлөгчийн пиарчид нь өлгөж аваад сэвэх байсан. З.Энхболд өөрөө ч өлхөн сэвж чадах хүн. Гэтэл таг чиг байгаа нь Ц.Анандбазарын асуудал явж явж З.Энхболдын Ерөнхийлөгч болох мөрөөдөлд нь гай тарьж мэдэхээр байна.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!