2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрЦэцийн дээр Үндсэн хууль уу, Х.Баттулга уу, харцгаая!

Цэцийн дээр Үндсэн хууль уу, Х.Баттулга уу, харцгаая!

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан /2021.04.16/ болохоор товлогдсон ч хойшлогдлоо. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх байсан юм. Тодруулбал,

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульдаа үйлчлэх үү, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулгад тал засах уу. Энэ асуултад өнөөдөр хариу авах байлаа.

Гэвч, Цэцийн зарим гишүүд хуралд оролцохоос татгалзсан тул ийнхүү хойшлогджээ. Х.Баттулгыг нэр дэвших эсэхийг шийдэх  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж багтсан. Тэднээс Цэцийн гишүүн Д.Нанзадорж хуралдаанд оролцохоос татгалзжээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж  Үндсэн хуулийн цэцэд хандаж, гомдол гаргасан юм.

 2019 онд УИХ-аар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, ял шийтгэлгүй, зээлийн өргүй, 50-аас дээш насны хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэж Ерөнхийлөгчтэй холбоотой заалт оруулж өгсөн.   Шинэ Үндсэн хууль 2020 оны тавдугаар  сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг нь тэрхүү өдрөөс дагаж мөрдсөн.

 Тиймээс Х.Баттулга гэж ганц хүний асуудал биш өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 4 хүн нэр дэвших эсэхийг өнөөдөр шийднэ гэсэн үг.

Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэр бүхий иргэдийн гомдлыг аль болох маргаан үүсгэхгүй байх сонирхол Х.Баттулгад бий. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хоёр удаа гүйж очихдоо  “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байгаа”-гаа ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад “тулгасан”.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог ашиглаж Үндсэн хуулийг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байв. Үндсэн хуулийн Цэцээс тэтгэвэртээ гарсан Ш.Цогтоо нь МоАХ-ны гишүүн. Түүний охин Ц.Өнөрзаяаг БНСУ-д консулаар явуулж өгсөн Х.Баттулгын өрийг төлөхийн тулд Үндсэн хуульд биш, Х.Баттулгад үйлчилсэн нь хоёр алхалгүй баригдсан билээ.

 Хуулийн хугацаа нь дууссан тул Ш.Цогтоог УИХ-аар чөлөөлж УДШ-ээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон юм.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлөхөөр өчигдөр Д.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар цэцийн гадаа жагсаал зохион байгуулсан.

Хорио цээрийн дэглэмийг зөрчин Х.Баттулга ийнхүү хоёр удаа хурал болон жагсаал зохион байгуулж, хүний бөөгнөрөл үүсгэж байгаа нь албан тушаалын төлөө ард түмнээ золиослоход бэлэн байгааг харуулав.

Х.Баттулгын нэр дэвших боломжгүй болгосон хүн бол З.Энхболд. Түүний Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2025 оны долдугаар сарын 1-нээс  үйлчлэх заалтыг наашлуулж 2020 оны тавдугаар сарын 25 болгосон хүн З.Энхболд байлаа. Тэрбээр АН-аас нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл бий.  Хэрэвзээ Х.Баттулга нэр дэвшихгүй бол З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын нэг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бэлтгэлээ сэм базааж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!