2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР1Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар нарын ИМИЖ

Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар нарын ИМИЖ

Монголчууд энэ үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан ярих дуртай. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд горилож буй Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар нарын имижийг сонирхуулья.

Х.Баттулга

Түүний биеийн өндөр 165 см, жин 68 кг. Байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, фитнесээр хичээллэдэг тэрбээр спортлог дүр төрхтэй. Заримдаа мафийн толгойлогч маягийн боевик эр шиг харагддаг бол заримдаа гүндүүгүй сайхан монгол эрийн дүр төрхийг гаргадаг. Өнгөрсөн 2017 оны сонгуульд  зоригтой, шийдэмгий, харц ширүүн, үг цөөн, булчинлаг монгол эрийн имиж бүрдүүлэхэд пиарчид нь анхаарч ажилласан.  Хойд хөршийн удирдагч В.Путиныг даган дуурайх дуртай.  Түүний улс төрийн замнал, байгаа байдал, характер нь өөрийнх нь үзэх дуртай “Загалмайлсан эцэг” киног санагдуулдаг. Түүний ширүүн харцыг харахад өчүүхэн нэгэн өс хонзонтой эр гэж харагдах нь ч бий.  Улс төрд анх орохдоо боловсролтой, сэхээнтэнлиг, ухаантай  улстөрчдөөс өөр энгийн шазруун эрийн имиж бүрдүүлсэн нь олон хүн таалагдсан. Тиймээс фанат ихтэй улстөрчдийн нэг. Сүүлийн үед улаан хүрэн дээлээр гоёх болсон нь илүү буурь суурьтай, намба суусан, туршлагатай улстөрч гэж харагдах шинэ имиж нь юм.  Өөлбөл, боловсролгүй, мафийн толгойлогч гэж харагддаг нь бас худлаа биш.

У.Хүрэлсүх

Урлаг, спортод элэгтэй У.Хүрэлсүхийн гол имиж нь хүчирхэг, гүжирмэг, булчинлаг, зоримог төрх. Ёстой л дуулбал ч дуулчихна, зодолдвол ч зодолдчихно, суниавал ч суниачихна. Шударга, шулуун, хурц дайчин  эх оронч эр цэргийн дүр  төрхийг гаргах дуртай. Тэр нь илүү зохидог,  түүнд нь фэнүүд нь ч дуртай.

Түүний шазруун, шийдэмгий, манлайлагчийн байдал нь бусад улстөрчдөөс ялгарах гол онцлог болдог. Өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуульд  У.Хүрэлсүхийн шийдэмгий байдал, эх орончийн  имижээр МАН-ынхан үнэмлэхүй олонх болсон.  Харин өрсөлдөгчид нь түүний хэт хувьсгалч, хэтэрхий коммунист гэж гоочилдог. Ташаандаа буутай, магнайдаа ёсолгоотой түүний имижийг илтэд буруутгах хүмүүс ч байдаг. Тэмцэгч шинж чанар нь түүний давуу тал. Хөх дээлээ сольдоггүй нь дээлээ, эхнэрээ, эх орноо сольдоггүй эр хүн гэж харагдах гэсэн пиар ч байж болно.

С.Ганбаатар

Гол имиж нь “босоо”.  Өнгөрсөн хугацаанд эх орны төлөө тэмцэгч эрийн дүрийг бүтээж ирсэн. Гэхдээ энэ дүр төрхийн цаана адгийн нэгэн луйварчин нуугдаж байж ч мэдэхээр. Гол ноцдог салбар нь уул уурхай. Тэр тусмаа Оюутолгой.  Түүнээс шийдэмгий, хурц төрх харагддаггүй. Эсрэгээрээ зальжиндуу, эсвэл шазруун монгол эр болж харагдах нь бий. Гэхдээ хүн харагдсан шигээ байдаггүй гэж үгтэй. Нөгөө талдаа аймшгийн популист эрийн хэв шинжит төрхийг ч үзүүлдэг.

Хэлэмгий доломгой, бүр хэрүүлч нэгэн. Боловсролтой, мэдлэгтэй эх оронч хүн бол харагдах хүсэлтэй ч эсрэгээрээ худал хуурмаг нь баригдангуут бултахдаа гарамгай. Бусдын анхаарлыг өөр дээрээ өлхөн татаж чадна. Энэ нь түүний хэлэмгий доломгой зантай холбоотой байх. Гэхдээ зальжин инээмсэглэлийнх нь ард худал хуурмаг дүр төрх үе, үе илрэх нь бий.

Ийнхүү гурван ааш, гурван дүрх төртэй горилогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд биеэ бэлтгэж байна. 

А.Чандмань

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. ХҮРЭЛСҮХ ШИЙДЭМГИЙ, ЭРГЭЖ буцдаггүй, нөхөрсөг ,дайчин, илтгэх урлагийн чадвар нь бусдаас онцгой ялгагддаг , энэрэнгүй, нийгэмд хандах зүүн төвийн үзэл нь шийдвэр гаргам түвшинд маш тод харагддаг, Ажил харэшч чанар нь бусдаас давуу эх оронч чанартай .спорлог эр хүн.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!