2024.04.19, Friday
spot_img
НҮҮР3АНХААР: Энэ сарын 10-наас нойтон цас орно

АНХААР: Энэ сарын 10-наас нойтон цас орно

Энэ сарын7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, бусад хугацаанд секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!