Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр ЭМЯ, ХӨСҮТ-д халаа сэлгээ тасарсангүй. Тэр хэрээр халдварын тархалт ч эрчимжиж байна.
ХӨСҮТ-ийн сувилагч танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн удирдлагууд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Наранзул (2021.03.19) өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөр томилогдсон билээ. Мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн (2021.03.19) чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ХӨСҮТ-ийн тархвар судлаач болгожээ. Харин ХӨСҮТ-ийн дэд захирлын албан тушаалд Ж.Байгалмаа томилогдсон байна.