2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Талийгаач байлдагч Энэтхэгт сурдаг байжээ

Талийгаач байлдагч Энэтхэгт сурдаг байжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Б-г салааны захирагч Г нь согтуу байхдаа зодож, хүндээр бэртээсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр гарсан. Байлдагчийг Төрийн тусгай эмнэлэгт хэвтүүлсэн боловч эмчилгээ даалгүй нас барсан. Тус ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан хойгуур харуулын цэргийг мөнгө өгсөнгүй гэж согтуу захирагч нь зоджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө байлдагч нагац руугаа ярьж 60 мянган төгрөг шилжүүлэхийг гуйжээ. Мөн удаа дараа И.Энхтөгс гэгч хүний данс руу мөнгө шилжүүлдэг байсан нь гэнэ.

Байлдагч Энэтхэгт шашны чиглэлээр суралцдаг, covid-19-өөс болж Монголдоо ирээд гацжээ. Аав нь хүүгээ тэсвэр тэвчээр сурч, эр хүн болоод ир гэж цэрэгт явуулсан байна. Харамсалтай нь, түүний хайртай хүүг “татвар” нэхсэн согтуу дарга мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар амь насанд нь халджээ.

ЗХЖШ-аас байлдагчийн амийг мөнгөөр үнэлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Монголын армид ажилладаг дарга, захирагч нарын дансаар хэн гэгч байлдагч хэзээ хэдэн төгрөг шилжүүлж байсныг шалгахыг ч иргэд шаардаж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нарыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!