Өнгөрсөн Пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Цагдаа, тагнуул, хилийн цэргийнхэн хамтран Баасан гаригаас тэдний хайж, мөрдсөн бөгөөд өнөөдөр /2021.04.11/ баривчлан уулнаас буулгаж байна. Тэднийг зэвсгээ хаяад бууж өгөхийг аав ээжээр нь ятгуулсан байна.
Цэргүүд юунаас болж даргаа хөнөөснийг мөрдөн шалгаж эхэлсэн. Ар гэрийнхэн нь удаа дараа танихгүй дансаар мөнгө татдаг байсан талаар ч мэдээлсэн. Тиймээс зодуур, дарамтаас болж энэ хэргийг үйлдсэн эсэхийгн үнэн зөвөөр тогтоохыг иргэд ч хуулийнхнаас шаардаж эхэлсэн. Мөн цэргийн ангиудад реформ хийхийн тулд ахлагчаас нь эхлээд бүгдийнх нь дансыг шалгах гэнэ.
Д.ШООВДОР