2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүчирхийлэл үйлдэв

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүчирхийлэл үйлдэв

Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг хэвтэрт ортол нь зоджээ. Тэд хар багаасаа нөхөрлөсөн, хамтдаа нэг гэрт амьдарч байсан сайн найзууд аж.

Эх сурвалжийн мэдээлнээс тэд өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутагт дэвсгэрт байрлах “Их Хуралдай” төвд ууцгаасан байна.

Улмаар мөнгөний  асуудлаас болж муудалцсан бололтой. Түүнээс болоод Н.Түвшинбаяр нь найзыгаа хэвтэрт ортол зоджээ.

Энэ талаар хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгөхдөө “Миний хань сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр нөхрийг маань хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан, ар дагз нь улаан нялга болсон” гэх мэдээллийг өгсөн.

Цагдаа нар МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын эрэн сурвалжиж байгаагаа хэлсэн ч тун удалгүй өнөөх нь эмнэлэгт хэвтэж буй зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь дайрин дээр давс нэмнэ гэгч болов.

Түүний зураг олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Н.Түвшинбаяр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр өнгөрсөн сард томилогдсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү, гарынх нь хүн. Тиймээс түүнд хатуу арга хэмжээ авахыг иргэд олон нийтийн сүлжээнд шаардаж байна.

Түүнчлэн МҮОХ хуралдан, хүчирхийлэл үйлдсэн ерөнхийлөгчдөө арга хэмжээ авах ёстойг ч сануулж, шаардаж буй юм. Н.Түвшинбаяр нь өмнө нь нэг бус удаа хүчирхийлэл үйлдсэн, хүн зодсон гэх мэдээллүүд ч гарч байна. Сүүлийн үед эд, мөнгө, албан тушаалдаа эрдэж, ааш зан нь хувирсан гэж спортынхон түүнийг шүүмжилдэг.

Олимпийн аваргын алтан медалиа ч алдаж болзошгүй нөхцөл үүсээд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!