2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээОюутолгойн зэсийн экспорт ТЭГ зогсолт хийжээ

Оюутолгойн зэсийн экспорт ТЭГ зогсолт хийжээ

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг Туркойз Хилл Ресурс компани мэдэгджээ. COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог БНХАУ-ын талаас зогсоосон тул ийм нөхцөл байдал үүссэн гэнэ. “Оюу толгой” компанийн Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр Засгийн газартай хамтран БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхээр ажиллаж байгааг дурджээ.

Тус компани дээр COVID-19-ийн халдварын хоёр тохиолдолдол батлагдсантай холбоотойгоор 9726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд “Сөрөг” гарсан. Гэсэн хэдий ч уурхайн ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байна. “Оюутолгой” компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг. Гэвч Улаанбаатар хотоос халдвар тархах нь өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар “Рио Тинто”-гийн төлөөлөгчид Улаанбаатарт ирж тусгаарлалтад ороод байгаа юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!