Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-нд орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан. Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоох нь. Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлэх юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:
25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх
- Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.
- Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
- Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.