2024.04.19, Friday
spot_img
НҮҮР2Оюутолгойн гэрээг сайжруулах, самрах нь Х.Нямбаатараас хамаарна

Оюутолгойн гэрээг сайжруулах, самрах нь Х.Нямбаатараас хамаарна

“Оюутолгой”-н гэрээг өөрчлөх, сайжруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгч, Засгийн газар Х.Нямбаатарт хариуцуулсан.

Хэлэлцээ Улаанбаатарт болно. “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болдоор ахлуулсан баг Улаанбаатарт ирж, тусгаарлалтад оржээ. Б.Болд нь тус группын захирал болсныхоо дараа “Оюутолгой”-н хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд их бахархдаг.

Монгол Улсын иргэний хувьд Оюутолгой төслийн үр шимийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна.

“Оюутолгой”  бол  “Рио Тинто” болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэж байр сууриа илэрхийлж байв.

Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, “Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд “Оюутолгой” төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг “Рио Тинто” нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөгдөж байгаа. 2012 оноос хойш “Рио Тинто” Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг нь худал яриа юм гэсэн мэдүүлгийг гэрчүүд өгсөн байна.  Үүнээс нь болж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэх мэдээллийг бид авсан.

Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаагаа дуулгах гэсэн юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих болно.

Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлэх гэж байгаа. Яг энэ цаг үед АНУ-д болж байгаа үйл явдлууд манай Засгийн газраас өмнө нь гаргаж байсан санаачлагуудын хүрээнд, далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал өндрөө аваад явж байна.

Зургаадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. АНУ, Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд давхар хийгдээд явж байгаа. Эдгээр байгууллагууд бол дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж байна. Манай Засгийн газарт нааштай шийдвэр гаргахуйц эхний мэдээллүүд гарч байна. Миний ахлан ажиллаж байгаа ажлын хэсэг энэ төслийг Монголын эдийн засагт ашигтай байдлаар хэрэгжүүлэхийн тулд  олон жил ярьсан асуудлыг нэг талд гаргахад анхаарч  асуудлын гүн рүү нь орж ажиллана” гэв.

Ийнхүү нэг завин дээр суусан ч олон жил улс төр хийсэн Оюутолгойн гэрээг сайжруулах эсвэл самрах нь Х.Нямбаатараас хамаарахаар болж байна.

Учир нь, түүний ажлын хэсэгт С.Ганбаатараас эхлээд өөрийг нь нэмбэл популимз хийдэг улстөрч нэжгээд бий.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!