Ардчилсан намын сунгаанд хэн ялсан байлаа ч хэрүүл нь үргэлжилж, шинэ даргыг нь АН-ын гишүүд сонгох биш шүүх тодруулахаар болж байх шиг. Учир нь, С.Эрдэнийн болон Ц.Тувааны тал хэдийгээр нэг өдөр санал хураалтаа зохион байгуулсан ч хоёр тусдаа сунгаагаа явуулсан. АН-ын зодооноос харахад хожил нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрт ирэх нь бололтой.
Учир нь, С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын зодоон дундуур хор гүйлгэж байгаа цор хүн нь З.Энхболд болжээ. Товчхондоо, АН-ын хагарал дундаас улс төрийн холын нүүдэл хийж суугаа нь З.Энхболд.
Тэрбээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших бүхий л боломжийг ашиглаж байна. Хэдийгээр наанаа Х.Баттулгаас өөр хүн МАН-ыг ялахгүй гэж байгаа ч цаанаа Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших ямарч боломжгүй болсныг хамгийн сайн гадарлах хүн бол З.Энхболд өөрөө. Гэхдээ мэхт мэхэндээ гэгчээр З.Энхболдын найруулсан хор өөрт нь ч гай тарьж мэднэ. АН-ын хэрүүл хэрэвзээ энэ янзаараа үргэлжилбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй ч болж мэдэх нь байна.
Мэхт мэхэндээ гэж Баттулгыг шантаажлах хүн бол ЗИ шүү. Ард нь муур шиг л гэтэж байгаа
Зика Ерөнхийлөгчид нэр дэвшихэд болохгүй юм байхгүй. Нэр цэвэр, боловсрол өндөр хүн.