2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР2Ц.Нямдорж өлсгөлөн зарлаж буй Т.Чимгээгийн ахтай уулзав

Ц.Нямдорж өлсгөлөн зарлаж буй Т.Чимгээгийн ахтай уулзав

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл эдлэж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өнгөрөгч Пүрэв гаригт Сүхбаатарын талбайд майхан барьж өлсгөлөн зарласан. Тэрбээр дүүгээ гэм буруугүй гэж үзэж, суллахыг шаардаж байгаа юм. Түүний дүү Т.Чимгээг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн гурван шатны шүүхээс буруутгасан. Түүнтэй ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр очиж уулзсан байна. Зүй ёсоор бол Ц.Нямдорж биш Х.Нямбаатар уулзах ёстой байлаа.

Ц.Нямдорж С.Зоригийн хэрэгт яагаад ийнхүү ач холбогдол өгдөг болохыг ТЕГ-ын экс дарга Б.Хурц сэтгүүлчид өгснө ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн  сайд байхдаа Ц.Нямдорж ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өмгөөлж, хэвлэлийн бага хурал хүртэл хийлгэж байв. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж Монголын хуулийн сайд шиг биш С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг өмгөөлөгч шиг ажилласан. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар томилогдсоны дараа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд ахиад л олны анхааралд орж, “тэдний сулла” гэсэн улстөрчдийн дуу хоолой улам ихсэх болсон. Өмнө нь Ж.Батзандан, Л.Болд хоёр “өмгөөлөгч” хийдэг байсан бол өдгөө Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг хоёрт “үүрэг даалгавар” иржээ, гэлтэй. Шинэхэн гишүүд маань Т.Чимгээг суллахыг шаардаж буй.

Д.ШООВДОР

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!