АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ц.Оюунгэрэл inews.mn сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр ямар шалтгаанаар намын дарга өрсөлдөж буйгаа илэн далангүй ярьжээ. Ярилцлагадаа “АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялагдчихлаа. Уг нь манай АН залуучуудыг хамгийн их татдаг, хамгийн дэвшилтэт үзэлтэй хүмүүс цуглардаг, хамгийн нээлттэй, өөдрөг өнгөлөг айл байсан. Гэтэл сүүлийн үед залуучууд АН-аас нүүр буруулах хандлагатай болоод ирэнгүүт “Аан, бид нар хоцрогдож байна, моодноос гарч байгаа юм байна” гэж мэдэрч эхэлж байна. Бид залуучуудад, эмэгтэйчүүдэд ээлтэй нам байх ёстой, тэр унаган төрхөндөө эргэж орох ёстой гэдэг үүднээс эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж намын даргад өрсөлдөж байна” гэжээ.
А.АНАР