2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Үндсэн хуулийн цэц Х.Баттулгад "ҮЙЛЧЛЭВ"

Үндсэн хуулийн цэц Х.Баттулгад "ҮЙЛЧЛЭВ"

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан өчигдөр /2021.03.22/ хуралдаж, иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хүмүүс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой талаар маргаан үүсгэсэн байдаг.

Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс ““Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байгаа”-гаа Үндсэн хуулийн Цэцийн даргад тайлбарласан. Мөн “Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш” болохыг ч сануулсан.

Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 9-ны өдөр болох сонгуульд нэр дэвшихээр асар их адгаж, амбицалж яваа ганц хүн бол Х.Баттулга. Тэрбээр бүх бооцоогоо ирэх сонгуульд тавьсан гэхэд буруудахгүй.

Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаанаар дээрх асуудалд маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосноор  Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 онд нэр дэвших асуудал тодорхойгүй үлдэж байна. Энэ шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө ХҮН-ын гишүүн, хуульч Д.Үүрцайх “Женкогийн цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна” гэж жиргэсэн. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан тухай мэдээлэл цацагдсан юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!