2024.03.29, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрАН-ын  фракцууд нэг өдөр хоёр тусдаа даргаа тодруулна

АН-ын  фракцууд нэг өдөр хоёр тусдаа даргаа тодруулна

С.Эрдэнийн болон Ц.Тувааны гэх хоёр том фракцид хуваагдан хоёр тийшээ харсан Ардчилсан намынхан хэлэлцээрийн ширээний ард суусан ч эвлэж нэгдсэн чадсангүй.

Тамгатай тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй хоёр даргаасаа болж АН-ын ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болж байна.

 Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д эв нэгдэл хэрэгтэйг наанаа сануулж буй ч цаанаа хамгийн том эвдрүүлэх сценарийг зохион байгуулж буй гол хүн гэж харагдаж буй юм.

Гэвч, АН-ын дүрмийн дагуу нэг өдөр даргаа тодруулах ч хоёр тусдаа сунгаа явуулж байгаа болохоор эвдрэл талцал нь үргэлжлэх шинжтэй.  Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, ердөө гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.

АН-ын хоёр тал дүрмийнхээ дагуу дотоод сонгуулиар намын даргаа гуравдугаар сарын 28-нд тодруулахаар болсон. Нийтдээ 9 хүн өрсөлдөж буй уг сунгаа тус тусдаа өрнөнө. Товчхондоо, АН-ын шинэ даргаар нэг өдөр хоёр хүн тодрох магадлал өндөр байна.

Ц.Тувааны талын зохион байгуулж буй АН-ын сунгаанд  С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин нар нэр дэвшиж буй. Дотоод сонгуулийн хорооны дарга нь И.Мөнхжаргал. З.Энхболдын гарын хүн.  Нэр дэвшигчдийн хэн ч гарсан Ерөнхийлөгчид үйлчилнэ.  Дөрвүүлээ Х.Баттулгын “шошго”-той хүмүүс.

Гэхдээ Ерөнхийлөгчийн буюу МоАХ-ныхан О.Цогтгэрэлийг дэмжих үүрэг чиглэлийг дээрээс авсан гэх. О.Цогтгэрэл АН дотроо мөнгөтэй нэгэн. Увсыг чамгүй их мөнгөөр усласныхаа хүчинд УИХ-д ялалт байгуулсан нэгэн.

Харин С.Эрдэнийн АН-аас зохион байгуулж буй дотоод сунгаанд сонирхолтой фигурууд өрсөлдөж буй. Дотоод сонгуулийн хорооны дарга  нь Х.Алтанхуяг.

Сунгаанд Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан нар өрсөлдөж байгаа.  Хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол М.Тулгат, Ц.Оюунгэрэл. Хэн ч ялалт байгуулсан АН-д шинэчлэлт авчирна гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм. М.Тулгат ялалт байгуулбал Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов уу.

Ийнхүү тэр өдрийн тэнгэр мэднэ гэгчээр хэн нэгний хувийн компани байх уу, үнэт зүйл үзэл бодолтой нам болох уу гэдгээ АН-ын гишүүд өөрсдөө мэднэ, шийднэ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!