2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРПопулист МэдээУлсын дээд шүүх АН-ыг даргыг "сонгоно"

Улсын дээд шүүх АН-ыг даргыг "сонгоно"

Үнэн хэрэгтээ Ардчилсан намын шинэ дарга хэн болохыг Улсын дээд шүүх өнөөдөр “сонгоно”. Хэдийгээр Ардчилсан намын гишүүд цахим болон цаасан сонгуульд оролцож, шинэ даргаа тодруулсан ч тэдний дотоод хагарал эцэстээ  намын даргаа өөрсдөө биш Улсын дээд шүүхээр шийдүүлэхээр болж байна.  Эндээс гарах шийдвээр цаашдаа Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх эсвэл тарж бутрахыг шийдэх болно.

Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хоёр хүн нэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. М.Тулгатыг С.Эрдэнийн талынхан дэмжиж байгаа бол О.Цогтгэрэлийг З.Энхболдын талынхан балиашиглаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 9.3-д зааснаар “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ”, Үүнд 9.3.1 -д “намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл” байх ёстой аж.  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын дарга нь одоогоор С.Эрдэнэ. Харин Ц.Туваанд ийм эрх зүйн үндэслэл байхгүй юм. Хуулийн энэхүү зохицуулалтаас харахад М.Тулгатыг Ардчилсан намын шинэ даргаар батламжлах магадлал өндөр байна. Цаасан сонгуульд Ардчилсан намын гишүүдийн олонх нь оролцож, саналаа өгсөн О.Цогтгэрэлийн хувьд  Улсын дээд шүүхийн шийдвэрийг тайван хүлээж байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэхдээ Улсын дээд шүүх шударгаар шийдвэр гаргана гэж найдаж байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харагдах болсон.

Улсын дээд шүүхээс гаргах өнөөдрийн шийдвэр  улс төрийн намуудад зөв, буруу жишиг тогтоох эхлэл болох учиртай. Зөвхөн Ардчилсан намд биш эрх барьж буй МАН-д хагарал тэмцэл далдуур хүчтэй өрнөх болсон. ХҮН-д тамга тэмдэгний хэрүүл хийх хүмүүс байгаа. Т.Доржханд, Б.Найдалаа нар ХҮН-ын удирдлагыг хууль бусаар авсан гэх хурган зодоон ч явагдах болсон.  Улсын дээд шүүх  Ардчилсан намын дараагийн даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэнийг батламжлах нь  тус намын гишүүд, дэмжигчдээс гадна улс төрийн намуудын анхаарлын төвд байна. УДШ-ээс гаргах шийдвэрээс Ерөнхийлөгчийн сонгууль ч бас хамаарах юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!