2024.04.19, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээАН-ын хоёр ТАЛЫН хоёр ХУРАЛ

АН-ын хоёр ТАЛЫН хоёр ХУРАЛ

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Ц.Оюундарь, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нар өнөөдөр АН-ын төв байр Ардчиллын өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгуулж,   ирэх сарын 25-нд зарлагдсан АН-ын даргыг тодруулах санал хураалтыг энэ сарын 28-нд болгож наашлуулсныг зарлав. Тодруулбал, маргааш буюу 19-ний өдөр өглөө 10.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж, 20-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан 21-27-нд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж, 28-нд санал хураана.

Ц.Тувааны АН-ыг төлөөлж, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийв. Тэрбээр “Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана. Сунгаанд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд  өрсөлдөж байна” гэв. Ийнхүү хоёр хуваагдсан АН эвлэлдэж, нэгдэж чадаагүй хэвээр намын даргаа мөн л тус, тусдаа тодруулах бололтой.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!