2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Үндсэн хуулийн цэц: Суудал хоёр, горилогч 17

Үндсэн хуулийн цэц: Суудал хоёр, горилогч 17

Гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай багц хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Багц  хуулийн хүрээнд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлсэн. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 2-ынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэдгээр нь Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон хүмүүс юм.

Одоогийн гишүүд нь

  • Намжилын Чинбат – Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч
  • Шарын Цогтоо
  • Дамдинсүрэнгийн Солонго
  • Доржийн Одбаяр – Хууль зүйн сайд асан
  • Батсүхийн Буяндэлгэр
  • Гомбожавын Туулхүү
  • Шилагарьдын Солонго
  • Цагааны Нанзаддорж
  • Гунгаагийн Баясгалан

Бүрэн эрх нь дууссан хоёр гишүүн

  • Шарын Цогтоо
  • Дамдинсүрэнгийн Солонго

Горилогчид

  1. П.Амаржаргал /“Евро-Ази” дээд сургуульд эрх зүйн багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх/
  2. Х:Батчимэг /Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч/
  3. Д.Баянбилэг /Хууль зүйн үндэсний хүрээлэнд Хууль зүйн мэдээллийн төвийн дарга, “Монгол Улсын хууль” төсөлд редактор, “Мэргэн Их Монгол” ХХК-д захирал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга/
  4. Д.Баядүүрэн /Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн/
  5. Б.Ганбаатар /Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч/
  6. Б.Ганзориг /Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны ассоциацийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч/
  7. Г.Гантөмөр /Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор багш/
  8. Д.Зүмбэрэлхам /Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүн/
  9. О.Машбат / Гадаад харилцааны яаманд сайдын зөвлөх, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал/
  10. Л.Мөнхсайхан /ХХААЯ-нд сайдын зөвлөх, Өмгөөллийн Шинэ констант ХХН-д захирал, өмгөөлөгч/
  11. Ч.Отгонбаяр /Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч/
  12. Д.Солонго /Төр, Захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч,  Хууль зүйн сургуулийн Захирал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн/
  13. В.Удвал /Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, “Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Удирдлагын академид багш/
  14. Т.Уранцэцэг /Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга/
  15. Г.Элбэгсайхан /Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд/
  16. Ж.Эрдэнэбулган /МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, Сургалтын албаны эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал/
  17. Д.Эрдэнэчулуун /Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, Монголын Олон улсын арбитрт арбитрч/
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!