2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3С.Ганбаатар худалч уу, Сү.Батболд хулгайч уу!

С.Ганбаатар худалч уу, Сү.Батболд хулгайч уу!

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам улс төрийн хамгийн том зодуур болж буй МАН-ын талын ганц хүн бол Сү.Батболд. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бас нэг хүнийг Оюутолгойтой холбож харлуулах улс төрийн хар технологи өнгөрсөн өвлөөс эрс эрчимжсэн.

Энэ хэрэгт Төрийн ордны зүүн давхарт ирж даалгавар авдаг байсан прокурорууд холбоотой болох нь зураг хөрөгтэйгөө, нэр устайгаа сошиалд цацагдсан.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат гэгч хүн энэ хэргийн гол “зангилаа” болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл Сү.Батболдын эсрэг тэмцэхээ илэрхийлжээ. Харин түүний хариуд Сү.Батболд гүтгэсэн гэх асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Сү.Батболд бол хулгайч

Сү.Батболд бол хулгайч. Англи улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх шүүхийн шийдвэр, дүгнэлт баримт бичиг гаргажээ. Үүнд 227 хэрэг байна. Англи, Хонг Конг, Америк, Сингапур гээд дөрвөн улсын шүүхэд гарсан баримтууд байна.

Тус шийдвэрт Монголын ард түмний баялгийг Ерөнхий сайд нь бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан тухай гарсан. Үүнийг би өнөөдөр УИХ-ын даргад өгч байна. Сү.Батболд ард түмний итгэлийг хөсөрдүүлж баялгийг хулгай хийчихээд ЗГХЭГ болон Оюутолгой компанид дарамт үзүүлж, “уучлаарай” гэдэг бичиг хийлгэсэн. Дээр нь нэмээд энэ хүн халдашгүй байдлаараа далимдуулж, прокурор, ҮАБЗ-д дарамт үзүүлж байгаа. УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Өнөөдөр мөн энэ асуудлыг шийдэж өгөөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байна. Оюутолгойн 400 тэрбум, Тавантолгойн 320 тэрбум, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялгийг буцааж авах тэмцэлд энэ удаа ялагдвал дахин ингэж шударгаар тэмцэх хүмүүс гарч ирэхгүй. Сү.Батболдтой холбоотой Хонг Конг, Лондонгийн шүүхэд яригдаж байгаа шийдвэрүүдийг ярилцаач гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Сү.Батболд:  С.Ганбаатарыг шалгуулна

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдах зорилго бүхий улс төрчид, хууль хүчний байгууллагын зарим нэг ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай, томоохон санхүүжилттэй гүжир гүтгэлгийн ажиллагаа явагдаж байгаа нь өнөөдөр хэн бүхний нүдэнд ил болоод байна.

Гүжир гүтгэлэг тараагчид нь Засгийн газрын нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглан гадаад орны шүүхэд хандсан нь ил болж, эхнээсээ АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр үнэнд гүйцэгдэн ялагдсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь гүтгэлгийн чанартай энэхүү зүйлийг нотлогдсон мэтээр ээлжит гүтгэлгээ өнөөдөр үргэлжлүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нь ийм гүтгэлгийг хэдхэн хоногийн өмнө тараасан нь тохиолдлын чанартай биш байжээ. С.Ганбаатар нь Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан,  МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж байснаа гэнэт дэвших болсон нь саяхан олон нийтэд ил болсон. С.Ганбаатар нь тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар зорилгоор оролцох сонирхолтой, яагаад энэ гүтгэлгийг тараасаар байгаа нь тодорхой юм.

Г.Баясгалан

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!