2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРПопулист МэдээС.Ганбаатар Н.Энхбаяраас салж, О.Цогтгэрэлтэй нэгдэв

С.Ганбаатар Н.Энхбаяраас салж, О.Цогтгэрэлтэй нэгдэв

Өнгөрөгч Мягмар гаригт МАН, МАХН хоёр нэгдэж байгаагаа зарласан. Тэгвэл МАХН-аас гарч байгаагаа С.Ганбаатар өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээс Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрын эрх ашиг энэ хүрээд “өндөрлөв”. С.Ганбаатар МАХН-аас гарснаа тайлбарлахдаа  “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэжээ. С.Ганбаатар МАХН-аас гарнаас Н.Энхбаярын нам парламентад суудалгүй боллоо.

Үүнийхээ дараа С.Ганбаатар О.Цогтгэрэлийн АН-д элсэж буйгаа  мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өнөөдөр АН бүл нэмж байна. Нам гэдэг бол иргэдийн хүсэл санааны байгууллага бөгөөд олуулаа л болж байвал улам хүчтэй болдог. Энэ удаад УИХ-ын С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийж, АН-ын гишүүнээр элсэн батлахаа гардаж авлаа. Уул уурхайн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүргэхээр ажиллаж ирсэн нь ард түмнийхээ талд байдаг манай намын үзэл санаатай ижил юм” гэсэн бол  УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн уул уурхайн баялаг дээр сандайлж суучихаад ханаж цадахгүйгээр ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж байгаа. Энэ уул уурхайн дээрэмчдийг зогсоохгүй бол Монгол орон хүнд байдалд орох нь байна. МАН-аас бусад бүх улс төрийн хүчнүүд нийлж хамтарч ажиллах шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагууд аа ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос биш луйвар, хулгай, дээрмээр ялалтыг авдаггүй юм” гэв.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!