2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3Э.Бат-Үүл: Би намдаа эв нэгдлийг авчирна

Э.Бат-Үүл: Би намдаа эв нэгдлийг авчирна

АН-ын дотоод сонгуулийн сунгаа эхэлсэн. Нийслэлийн АН-ын даргын сунгаанд Э.Бат-Үүл өрсөлдөж байгаа юм. Тэрбээр яагаад өрсөлдөж байгаа шалтгаанаа намынхандаа товч тодорхой тайлбарлалаа.

Э.Бат-Үүл “Миний нэр дэвшиж байгаа шалтгаан бол намын эв нэгдлийг бий болгох асуудал юм. Намын эв нэгдлийг ханагахад нийслэлийн нам шийдвэрлэх үүрэгтэй юм. Намын эв нэгдлийг бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр гишүүддээ л хандах юм. Гишүүдийн асуудлыг шийддэг хэлбэр намын даргын сунгаа юм. Бид ер нь дээрээ хагахарахаараа дандаа гишүүд рүүгээ гүйдэг түүхтэй нам. АН сунгааныхаа хүчээр 12 жил Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг алдалгүй ялсаар ирсэн юм. Манай намын сунгаа явсны дараа АН-ын рейтинг өсдөг юм. Дээрээс нь Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа бас нэг шалтгаан бол 2012-2016 онд хэрэгжүүлж байсан ажлуудыг Ардын намынхан зогсоосон. 2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина.  Төрийн супермаркет буюу үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр авлигад автаж болзошгүй дарга нарын шийдвэрийг нээлттэй үнэлж гаргаж тавина. Намын дэргэд боловсролтой залуусыг бэлтгэх боловсрол төвтэй улс төр академийг байгуулж ажиллана. Дарга нарын эрх мэдлийг иргэдэд өгч, хороо руу шилжүүлнэ. АН-ыг Ардын намын дагуул нам байлгах гэсэн санаархлуудыг таслан зогсооно” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!