2024.05.21, Tuesday
spot_img
НҮҮР3О.Цогтгэрэл дээр Ерөнхийлөгч бооцоогоо тавьжээ

О.Цогтгэрэл дээр Ерөнхийлөгч бооцоогоо тавьжээ

Улс төрийн баруун төвийн үзэлтэй таван нам 2000 онд нэгдэн өнөөгийн Ардчилсан намыг бий болгож байсан түүхтэй. Тэгвэл энэ улс төрийн хүчин 20 жилийн ой дээрээ дотоод хагарал, хэрүүл тэмцлээ дийлэлгүй хоёр тийшээ бутарсан аястай. Хэдийгээр наанаа эвлэрэл, зөвшилцөл ярьж буй ч хагарсан шаазан эвлэдэггүйн үнэн гэж бас бий. 

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН-д эв нэгдэл хэрэгтэй. Гэвч, АН-ын эв нэгдлийг ганцхан хүн хүсэхгүй байгаа бололтой.

Намын даргаа өөрсдөө баталсан, өгөгдсөн дүрмийнхээ хүрээнд сонгох хэрэгтэй байдаг. Гэтэл намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан АН-ын даргын сонгуулийг өөр өдөр, экс дарга С.Эрдэнэ бас өөр өдөр товлож, гишүүдийнхээ тархи, толгойг эргүүлээд байгаа.

Харин тамгагүй болон бүртгэлгүй гэх аль ч АН-ын хоёр даргын сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараагийн намын даргаар сонгогдох өндөр магадлалтай гэнэ.

Учир нь түүнийг АН дахь Ерөнхийлөгчийн сүлжээ дэмжин ажиллах даалгавар авсан байх магадлалтай гэнэ.

Мөн түүнийг Ерөнхийлөгчид хадаг, мөнгөн аяга дээр овоо хэдэн төгрөгийн өргөл барьц барьж, “Нэг”-ийн хайр ивээлд багтсан гэх бор шувуу нисдэг. Хэрэв УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдвол давхар УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хавсарч хийх тохироо ч хийгдсэн гэнэ. Өдгөө сөрөг хүчний бүлгийн дарга “Бидон” Ганбатын улс төрийн капитал, удирдагчийн харизм гологдож байгаа нь түмэнд тодорхой билээ.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!