2024.04.16, Tuesday
spot_img
НҮҮР157 тохиолдын 55 нь Баянзүрхийн голомтоос илэрчээ

57 тохиолдын 55 нь Баянзүрхийн голомтоос илэрчээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 4,134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирус илэрлээ.

57 тохиолдлын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн бөгөөд өвчтөн 43, сахиур хоёр, эмнэлгийн захиргааны ажилтан нэг, эмнэлгээс гарсан нэг хүн байна.

Энэ голомтод нийтдээ халдварын 131 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Богино хугацаанд эрчийг авсан энэ дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол бүгдээрээ хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан. Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн бөгөөд хавьтлаар тусгаарлагдсан иргэн байна.  Мөн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан, эмч хүн байгаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,063 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн.

Өнөөдрийн байдлаар 513 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 байна” гэв.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.

Холбоотой мэдээ