2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголДолдугаар сард таван нислэг үйлдэнэ

Долдугаар сард таван нислэг үйлдэнэ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2020.06.18/ Төрийн ордонд боллоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг батлууллаа.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын Онцгой комиссын хуралдаанаар долоодугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа.

  1. Долоодугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар,
  2. Долоодугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Япон-Улаанбаатар,
  3. Долоодугаар сарын 7-ны өдөр дахин Сөүл хот руу,
  4. Долоодугаар сарын 9-ний өдөр Турк улс руу,
  5. Түүнчлэн долоодугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэг тус тус үйлдэхээр боллоо” гэв.

Түүнчлэн “Хятад улсад байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар тохиролцлоо. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!