“Netcapital” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Сүндий “Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа аж. Тэрбээр өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байгаа юм байна. Д.Сүндийг АН-аас нэр дэвшинэ гэх таамаг байсан ч түүнийг тойрсон хэл ам нэлээд өндөр авч, нэр дэвшээгүй билээ. Телевиз болгоноор гарсан түүний бэлтгэл цөмөрснөөс болоод “бэртсэн”.
Харин АН-аас түүний ах Д.Алтангэрэл Дорноговь аймагт нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл Д.Сүндий ямартай ч УИХ-д нэр дэвших хүслээ биелүүлсэн бололтой.