2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээМАН шүдэнз, АН бамбар асаав

МАН шүдэнз, АН бамбар асаав

Сонгуулийн сурталчилгаа ид эхэлж, намуудын өрсөлдөөн улам ширүүсч, өөр хоорондоо баттле эхлүүлээд байна.

Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан, АН-ын гишүүн Б.Ган-Очир хоёрын VS олон нийтийн сүлжээнд багагүй трэнд болж, шүүмжлэл талцал ч дагуулж буй. МАН жүжигчин Б.Амарсайханаар дахин шүдэнз асаалгасан бол Ардчилсан намын гишүүн Б.Ган-Очир бамбар асаажээ.

Жүжигчин Б.Амарсайхан дөрвөн жилийн өмнө нэг шүдэнз асаагаад төрсөн эгч Б.Баярсайханыгаа Төрийн нарийн бичгийн дарга болгосон гэх шүүмжлэлд өртсөн.

Түүний эгч өнөөдөр МАН-аас Завхан аймагт өрсөлдөж буй. Тэгвэл Б.Ган-Очир экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн байснаа С.Эрдэнэ “урвасан” гэлцдэг. Хэн, хэн нь өөр өөрийн зорилготой тэд нэг нь шүдэнз, нөгөө нь бамбар асааж, АН, МАН хоёр гал асааж “тоглож” байгаад улсаа түймэрдчих вий гэсэн айдас иргэдийн дунд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!