2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголЯмбатнуудаас яаж хүүхдүүдээ хамгаалах вэ?

Ямбатнуудаас яаж хүүхдүүдээ хамгаалах вэ?

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр/2020.05.27/ 16.00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. 

Албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед амиа алдсан бөгөөд гурван хүүхдийн цогцсыг гарган авсан байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үдээс хойш тоглож байсан өсвөр насны 10 орчим хүүхдийн 4 нь тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан байна. Золгүй байдлаар эндсэн 4 хүүхдийн хоёр нь нэг айлын хоёр хүүхэд байсан. Гурван хүүхэд усруу орж живх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь ороод амь насаа алдсан гэх мэдээлэл байна.

“Ханталст” компани удаа дараа зөрчил гаргасан, хотын даргын захирамжийг үл тоосон, тогтоол усыг хамгаалалтад аваагүй, хүүхэд ойртох битгий хэл барилгын ажлыг зогсоох шийдвэр хүртэл хүргүүлсэн атал ийнхүү хариуцлагагүй хандаж, хууль зөрчиж, хүүхэд багачууд эндэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Хууль үйлчилдэггүй тухайн компанийн захирал Ш.Бат-Энхийн эхнэр И.Нарантуяа нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад нөлөө бүхий эрхэм юм байна.

Хотын захиргаа “тус компанийг наран шарлагын газар байгуулахаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч хэд хэдэн зөрчил гаргасан. Энэ хүрээнд МХЕГ, Хотын дарга С.Амарсайхан нарын захирамж гарсан. Гэвч тэд шаардлага биелүүлэхгүй, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж байсан хэмээн” асуудлаас зугтах бололтой.

Ямбатнууд хоорондоо бичиг цаас шийдэлцсэн болж, яриа хөөрөөгөө цаагуураа тохирчихдог. Яг хяналт гүйцэтгэл дээр нь ажилладаг төрийн албан хаагчийг дээрээс бас доороос нь дарамталдаг. Хүний үгээр биш хуулийн үгээр ажилсныг нь хуулийн цоорхойгоор ажлаас нь халчихдаг. Орных нь хүнийг өөрийнхөө цүнх баригчдаар дүүргэсээр төрийн албанд дүрэм журмаа барьдаг нь цөөрч, даргын үг үүрэг биелүүлдэг нам сүрэг олшироод удлаа.

Ичмээр энэ сүргийн идэш ууш нь дийлдэхгүй, энийг нь хувийн хэвшлийхэн ч мэднэ, өөгшүүлнэ. Хаа хаанаа хариуцлагагүй болсон төр, хувийн авлигажсан ажлын арга барилыг цаг алдалгүй засч сайжруулахгүй бол иргэд орлогоороо нэг, амиараа бас төлдөг боллоо. 

Аз жаргалтай хотын эрхтэн, ямбатнуудаас яаж амьжиргаа орлогоо, амь насаа хамгаалах уу, УРБАН иргэдээ. 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!