2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРМонголА.Эрдэнэхүслэнгийн талаар БШСУЯ тайлбар өглөө

А.Эрдэнэхүслэнгийн талаар БШСУЯ тайлбар өглөө

УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан сүүлийн үед барцадтай байна. Эхнэр нь ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрсэн дуулианы араас хүүгийнх нь Боловсролын сангаас авсан зээлийн баримтад нь цацагдаж, суудал бараг өнцөгдчихөөд байна.

Хүү А.Эрдэнэхүслэн нь 77 сая төгрөгийн боловсролын зээл авсан асуудлаар Шадар сайд өөрийн нүүр номдоо уучлалт гуйгаад “Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ. Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм. Учир нь улстөрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан” гэжээ. Энэ нь гал дээр тос нэмсэн үйлдэл болж, Боловсролын зээл бакалаврын сургалтад олгодоггүй журам гарсан талаар иргэд шүүмжилсэн. Тэгвэл БСШУЯ энэ талаар тайлбар хийсэн байна.
Уг ТАЙЛБАРТ:

2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.

  •  Өнгөрөгч 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно” гэжээ. 

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!