2024.04.19, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрЦ.Нямдорж VS Н.Номтойбаяр

Ц.Нямдорж VS Н.Номтойбаяр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр хэвлэлээр бие, биенийхээ харыг гайхах болсон билээ. Тэдний хэвлэлд өгсөн байр суурийг тоймлон хүргэе.

Н.Номтойбаяр: Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ.

Тэрийг би шийдчихсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрог дээр би өрсөлдөнө. Нямдоржийг зуусандаа биш, энэ хүнийг Монголын төрд хэрэггүй үзэж байгаа. Энэ хүн улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна. Ц.Нямдорж бол 20 нүүртэй хүн. Энэ хүн тэтгэвэртээ суух цаг болсон.

Ц.Нямдорж: Н.Номтойбаяртай муудалцсан зүйл надад байхгүй. Тэрэндээ хүрэх юм бол хоёр нүүр гаргалгүй, яг бодитой зүйл ярьсан хүн нь би шүү. “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, энэ хугацаанд чи хүн амины хэргийн хардалт сэрдэлтээс нэрээ цэвэрлэ. Наадах чинь гурван үедээ хонзон болж хувирна. Аюултай шүү” гэж хэлсэн. Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр  их хэмжээний согтолттой байсан. Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан. Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй.

Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр хөрөнгө Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!