2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголЭнэтхэг улс руу хоёр дахь нислэгээ үйлдэнэ

Энэтхэг улс руу хоёр дахь нислэгээ үйлдэнэ

Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас мэдээлэл өглөө. Хурандаа Б.Ууганбаярын хэлснээр Монгол Улс 15 удаа тусгай нислэг үйлдэж 3000 гаруй хүнийг эх оронд нь авчирчээ. Харин төмөр замаар болон бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна.  Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс өндөр настан 896, богино хугацааны визтэй 158, оюутан 2815, хүүхэд 358 байна.

Одоогоор 2029 хүн тусгаарлах байранд байна. Тухайлбал, ХӨСҮТ, Жаргалант, Корпорейт, Хабу, Тоёоко Инн, Энх-саран сувиллуудад байна. Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ОХУ-аас авчирсан иргэдийг байрлуулсан. УОК болон Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авчрах чиглэл өгсөн. Мөн Энэтхэг улс руу хоёр дахь нислэгийг төлөвлөж байна. БНХАУ-аас тодорхой тооны хүмүүс эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүдэд татан авчирна. Цаашдаа ч иргэдээ тасралтгүй татан авах аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!