2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээМАНАЙ төрийн МАНЛАЙЧУУД

МАНАЙ төрийн МАНЛАЙЧУУД

Дуулиан шуугиан, адал явдлаар дүүрэн Ардын намын үнэмлэхүй олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламент өнөөдөр хамгийн сүүлийн чуулганы хуралдаанаа хийв. Хаврын чуулганыг завсарлуулж Г.Занданшатар үг хэлж, энэ үеэрээ Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг тодруулснаа зарлав.

Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,

Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг,

Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,

УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг

Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулсан байна. Ийнхүү 76 гишүүнээс гурвыг нь шоронд явуулж, шүүхэд тушаасан Г.Занданшатарын парламент хаалтаа хийж, өргөмжлөлтэй шоу өндөрлөв.

Эх сурвалжУИХ
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!