2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Хаврын чуулганы хараанд өртсөн УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ

Хаврын чуулганы хараанд өртсөн УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ

2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын их хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс улс төр, эдийн засгийн түвшинд анхаарал татсан онцлох 8 ишлэлийг тоймлон хүргэж байна. Мэдээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын үг бол МАН-ын даргын байр суурь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хаврын улс төрийн тоглолтууд хэрхэн өрнөхийг УИХ-ын даргын хэлсэн үгнээс нь амархан уншигдаж байна. 


  1. Шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл бухимдлыг төрүүлж байна. Шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл, шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж, нөгөө талаас шүүгчид ёс зүйгээ сахиж, шударга ажиллаж чадахгүй, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. /Энд Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент хийх асуудлыг хөндсөн болов уу/
  2. Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хүн хилсээр хэлмэгдэж байгаа бол төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй. /С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Т.Чимгээг суллах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж магадгүй гэх хардлагыг бататгаж байна/
  3. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар, иргэд олон нийтийн хяналтын дор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүүгч гишүүдээ сонгохыг хүсье. /Шүүх засаглалыг хэн авах вэ гэсэн улс төрийн том тоглоом хурцдах болов уу/
  4. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх ёстой. Баялгийн үр өгөөж улсынхаа хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах учиртай.Цаашид баялгийн хараал бус, баялгийн ерөөл оршиж, уул уурхайн ашиглалтад Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх шударга зарчмыг тогтооход Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүн жишиг болох ёстой гэдгийг сануулж хэлье. /Дубайн гэрээг цуцлах асуудал эрчимжих нь/
  5. Дэлхий дахинд “эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгддэг Азийн буюу Япон хэв загварыг экспорт-үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн шилдэг тогтолцоо гэж үзэж байна. /Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх тархи угаалт биз/
  6. Үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ дэмждэг, улсын иргэд ажилтай орлоготой, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнэтэй байж, улс орон нь хөгжиж цэцэглэдэг. /Гоё хошгируулна аа/
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль угтсан улстөржилт, сонгуулийн үеийн хар технологиос татгалзах нь эрүүл нийгэм, улс төрийг цогцлоох нийт Монгол түмний эрх ашигт нийцнэ. /Жинхэнэ хар технологийн сонгууль болж магадгүй/ 
  8. Долдугаар сард Ардын хувьсгалын 100, намар Монгол Улс НҮБ-д элссэний 60, оны эцсээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой тус тус тохионо. / Ирэх зун МАН хундага тавилгүй сархад зооглож, хутга тавилгүй мах идэх нь дээ/
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!