2024.05.20, Monday
spot_img
НҮҮРУлс Төр121 бие даагч аудитын шалгалтад бүдрэв

121 бие даагч аудитын шалгалтад бүдрэв

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.

Харин аудитын байгууллагаас хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөрүүдийг буцаасан байна. Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтүүдийг гаргажээ. Уг дүгнэлтээр нийт 121 мөрийн хөтөлбөрийг буцаасан байна. Нэр дэвшихээр горилогчид буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаад тавдугаар сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой гэнэ.

Энэ жилийн сонгуульд хамгийн олон хүн бие дааж өрсөлдөж байгаа нь нийт долоон удаагийн сонгуулиас зургаа дахин их үзүүлэлт аж. Дуучин, жүжигчин, бөхчүүд, бизнесменүүд, тэмцэгчид, хуульчид гээд зүсэн зүйлийн хүмүүс бие даахаар болсон бөгөөд олны анхаарлыг татаж буй улс төрийн гол асуудал болсон.

Зарим нь сэтгэгцийн хувьд эрүүл бус хүмүүс гэх шүүмжлэлийг дагуулаад буй.

Ямар ч байсан Л.Өнөрчимэг, М.Чингисхаан, Г.Уянга, Ц.Хулан, М.Ичинноров гээд олон хүн бие даахаар болсон нь өөр, өөрсдийн шалтаг, шалтгаантай ч биз.

Харин ҮАГ нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!