2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагХэнтийн Засаг даргын хүү Г.Дөлгөөн Монголбанкинд очно

Хэнтийн Засаг даргын хүү Г.Дөлгөөн Монголбанкинд очно

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохоор болжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон учраас дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан билээ. Энэ хоёр суудалд Г.Дөлгөөн, Г.Энхтайван гэсэн залуусыг томилох тохироо хийгдсэн байна.

Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн болох Г.Дөлгөөн гэж хэн бэ?

Түүнийг Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын хүү гэдгээр нь мэдэх бөгөөд нутгийн ах, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр 2016 оны сонгуулийн дараа Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар тус тус  томилогдсон гэж салбарын банкирууд нь ярьдаг. Г.Дөлгөөн нь Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажилласан байна.

Боловсрол:
  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Ажилласан байдал:
  • Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
  • Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
  • Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.

Дэд ерөнхийлөгч болох Г.Энхтайван гэж хэн бэ?

УИХ-ын дарга Г.Занданшатарын татаасаар төрийн өмчит Үндэсний давхар даатгал ХК-ны гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гэгддэг Г.Энхтайван нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөгдөж байхад горилогчдын дунд яригдаж байсан нэгэн.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан юм. Түүний АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургууль, Оксфортын их сургуульд боловсрол эзэмшжээ. Bank of America-д шинжээчээр ажиллаж байжээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгож буй эдгээр залуусыг өнөөдөр /2020.05.06/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар томилох эсэхийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!