2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРУлс ТөрУлс төрийн 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Улс төрийн 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авч дууслаа. Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөрт багтаан сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Үүнд:

    1. Монгол Ардын нам
    2. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
    3. Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
    4. Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
    5. Ардчилсан нам
    6. Дэлхийн Монголчууд нам
    7. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
    8. Эх Орончдын Нэгдсэн нам
    9. Ард Түмнээ Хайрлая нам
    10. Ард Түмний нам
    11. Хөгжлийн Хөтөлбөр нам
    12. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
    13. Их Эв нам
    14. Зон Олны нам
    15. Монголын Ногоон нам
    16. Эх орон нам
    17. Ардчилал шинэчлэлт нам
    18. Ард Түмний Олонхийн Засаглал нам
    19. Гэр хороолол хөгжлийн нам

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад дөрөвдүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!