2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРДэлхийХятад эдийн засгаа дэмжих шинэ төслүүд хэрэгжүүлнэ

Хятад эдийн засгаа дэмжих шинэ төслүүд хэрэгжүүлнэ

COVID-19 цар тахлаас шалтгаалан коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ оны сүүлийн хагас руу буурах төлөвтэй байна. Харин гангийн үйлдвэрлэл өндөр хэвээр хадгалагдах тул Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгааг SXCoal онцлов.

Хятадын төрийн зөвлөлийн 3-р сарын 25, 27-ны хурлаар “Хятад Улс эдийн засгийн дотоод эрэлтээ дэмжиж, энэ жилийн хөгжлийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээх болно” гэж мэдэгдсэн нь эрх баригчид эдийн засагт үүсээд буй сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын арга хэмжээг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх хүлээлтийг зах зээлд үүсгээд байна.

Засгийн газрын тусгай зориулалттай бонд гаргалтыг нэмэгдүүлж, нийт хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжих, автомашин худалдан авалтыг татвараас чөлөөлөх, жижиг – дунд үйлдвэрлэгч, компаниудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд 1 их наяд юанийн хөнгөлөлттэй зээл олгох, нийгмийн хамгийн эмзэг давхаргад 6-р сарыг хүртэл хугацаанд дэмжлэг үзүүлэх гэсэн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ. Мөн дэд бүтцийн шинэ төслүүд ч хэрэгжүүлэх юм. Үүнд:

5G суурь станц байгуулах, UHV дамжуулах шугам барих, өндөр хурдны болон хот доторх галт тэрэг, авто замын төслүүд, Big Data, AI болон интернэт аж үйлдвэрийг хөгжүүлэх төслүүд багтжээ.

Мөнгөний бодлогоор дэмжиж Хятадын төв банк буцах нөхцөлтэй репо санхүүжилтийн хүүг 2.2 хувьд хүргэж бууруулав. Мөн зах зээлд 50 тэрбум юанийг нийлүүлсэн нь 4-р сард мөнгөний бодлогын хүүг бууруулах хүлээлт үүсгэж байна. Цаашид зээлийн хүүг бууруулах, жижиг дунд бизнесүүдэд олгох зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ онд заавал байлгах нөөцийн хувийг 1.50-2.0 нэгж хувиар бууруулах хүлээлтийг бий болгоод байгаа юм.

Эдгээрийн дүнд гангийн үйлдвэрлэл өндөр хэвээр хадгалагдах тул Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгааг SXCoal онцлов.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!