2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮРМонголЕрөнхийлөгчийн экс эхнэрт хариуцлага тооцох уу?

Ерөнхийлөгчийн экс эхнэрт хариуцлага тооцох уу?

Сүүлийн өдрүүдэд бүх нийтийн вакцинжуулалтыг эсэргүүцэн зарим хүмүүс элдэв янзын цуурхал дэгдээх болсон. Жишээлбэл, зарим иргэн вакцинаас болж хүн амиа алдсан гэх мэдээлэл нүүр номоороо тараасныг ЭМЯ-наас эрс үгүйсгэсэн. ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ вакцинаас болж хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэсэн юм.

Цуурхал тараасан хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгчийн авааль эхнэр Ц.Энхтуяа. Түүнтэй цагдаа, хуулийнхан хариуцлага тооцож чадах эсэхийг харах л үлдэж байна.

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэлтэй аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!